Нийгэм

Өнгөрч буй 7 хоногийн онцлох үйл явдалууд

2017-05-21
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 26-нд болно. Үүнтэй холбогдуулан сонгуулийн төв байгууллагаас өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нэр дэвшигчдийг албан ёсоор зарлав. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо.

"Cinema Awards 2016" наадмын шилдгийн шилдэг бүтээлээр "Итгэл" уран сайхны кино тодров

2017-05-21
Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “Cinema Awards 2016” наадам энэ сарын 19-нд “Corporate Convention” төвд улаан хивсний ёслолоор эхэлж, шилдгүүдээ тодруулав. Монголын урлагийн зөвлөл, “I MAX CINEMA” хамтран анх удаа зохион байгуулсан тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон нийт 46 киноноос 12 кино 14 номинацид өрсөлдсөн юм

“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадад 1500 дугуйчин оролцлоо

2017-05-21
“Автомашингүй өдөр”-өөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг зохион байгууллаа. МЗХ-оос санаачлан 2012 оноос дугуй унадаг залуусын тоог нэмэгдүүлэх, нийслэлд унадаг дугуйн замыг бий болгох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Өрхүүдийн орлого өсч, зарлага буурчээ

2017-05-20
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны нэгдүгээр улирлын судалгааг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцуулав. Тус хорооны сар бүр хийдэг хэвлэлийн хурал өнөөдөр болов.

"Авьяаслаг Шведчүүд" тэмцээний финалд үлдсэн Янжаагийн үзүүлбэр

2017-05-20
"Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, финалын шатанд үлдээд буй алтан баззерын эзэн болсон монгол охин Янжаагийн үзүүлбэр Youtube сайтад тавигджээ.

Автомашингүй өдөр

2017-05-19
Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг. “Улаанбаатар Марафон” тэмцээн 5 км, 10 км, 21 км, 42 км төрлөөр болдог бөгөөд оролцохоор 30 мянга орчим хүн бүртгүүлжээ.

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

2017-05-19
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.