Улс төр

Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байна

2017-05-22
УИХ дахь АН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж мэдээлэл хийсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ.

Шри-Ланка улсын “Нээлттэй засгийн түншлэл”-ийн форумыг Монголд зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ

2017-05-22
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан нийслэл, орон нутгийн удирдах албан тушаалтнууд энэ сарын 15-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланка Улсад айлчиллаа.

Гадаад улсад байгаа иргэдийн хүсэлтийг хүлээн авах хугацаа дууслаа

2017-05-21
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа Монгол иргэд оролцож саналаа өгнө. Саналаа өгөх иргэд сонгуульд оролцож саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм. Энэ дагуу энэ сарын 1-20-ны өдрийг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гадаад улсад байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж авсан байна.

Д.Ганхуяг Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч болов

2017-05-21
Ардчилсан хүчний холбооны 2017 оны ээлжит хуралдаан болсон байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга, Ардчилсан Хүчний Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр Ардчилсан Хүчний Холбооны Ерөнхийлөгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнөөр УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

2018 онд Япон улс шинэ эзэн хаантай болно

2017-05-20
Японы засгийн газар эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлагч хунтайж Нарүхитод албан ёсоор хэргэм зэргээ шилжүүлэн өгөх хуулийн төслийг дэмжжээ.

Тэрбумтны дэмжлэгийг авах хотуудын дотор Улаанбаатар багтжээ

2017-05-20
Нью Йорк хотын захирагч байхдаа Майкл Блүүмберг нийгмийн эрүүл мэндийн төлөө олон ажил санаачилж байсан.

БНХАУ-аас авах нэг тэрбум долларын зээлийн зарцуулалтыг бид биш БЭЭЖИН мэднэ

2017-05-19
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12–нд БНХАУ-д хийх айлчлалаа эхлэв. Энэ нь Ерөнхий сайдын хоёр дахь гадаад айлчлал. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Япон Улсад айлчилсан юм.

Д.Трампын нэр хүнд ихээхэн унажээ

2017-05-19
НЬЮ-ЙОРК./TASS/. Д.Трамп нэгдүгээр сарын 20-нд Вашингтонд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш түүний нэр хүнд АНУ-ын хүн амын дунд хамгийн доод цэгтээ хүртэл унажээ. Үүнийг баасан гарагт нийтлэгдсэн “Reuters” агентлаг “Ipsos” судалгааны төвтэй хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүн баталжээ.