Цалин ингэж буурна

2018-01-09

Энэ онд таны авч буй цалин хэрхэн өөрчлөгдөх вэ? Мөн манай улсад тантай ижил цалин авдаг хэчнээн хүн байдаг бол?

Үндэсний статистикийн хорооны «Сонирхолтой статистик» буланд эдгээр мэдээллийг байршуулжээ.

Манай улсад ажил эрхэлдэг иргэдийн дийлэнх буюу 36 хувь нь 500-900 мянган төгрөгийн цалинтай. Иймд нэг сард 900 мянган төгрөгийн цалин авдаг хүн энэ оны эхний өдрөөс эхлэн хэчнээн төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, ХХОАТ-т төлөхийг харцгаая.

Энэ тохиолдолд цалингийн зөрүү 5100 төгрөг буюу 5100 төгрөгөөр буурах нь ээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан, 900 мянган төгрөгтэй ойролцоо буюу 875'000-925'000 төгрөгийн цалинтай 20'109 хүн байна.

ХХОАТ-ыг тооцохдоо үндсэн цалингаас суутгадаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүнгээс тооцон суутгадгийг онцлох хэрэгтэй. 

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт жилийн 84,000 төгрөг байсныг энэ оноос үе шаттай нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөг болгоно.

Ингэснээр бидний төлөх ХХОАТ-аас ирэх жил 120 мянга (сард 10 мянга), 2019 онд 160 мянган төгрөг (сард 13 000) чөлөөлөх юм.

Сурталчилгаа

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх